Ж.Сүхбаатар Т.Бадамжунайг авлигын загалмайлсан эцэг гэв

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд ялагдал хүлээгээд байгаа Ж.Сүхбаатар өөрийн твиттер хуудаснаа “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Авилгачдад дайн зарлалаа гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна вэ. Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ. Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” хэмээн жиргэжээ.

Т.Бадамжунай бол МАН-ын шинэ даргаар томилогдоод буй М.Энхболдын хүн. М.Энхболдыг хотын мэр байхад Т.Бадамжунай хотын ерөнхий менежерээр ажиллаж байв. УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар чухам ямар шалтгаанаар ийнхүү жиргэсэн нь тодорхойгүй ч МАН-ынхан нэгнийхээ булхайг илчилж эхлэх нь.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ