Чуулган завсарлалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж гишүүдийн 58.7 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлгийг Төсвийнбайнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр боллоо.
Үүний дараа Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр УИХ-ын чуулганыүдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ