УИХ-ын экс гишүүн З.Алтай нам байгуулна

Швед улсад элчин сайдаар ажиллаж буй З.Алтай нам байгуулахаар болжээ. Экс гишүүн маань “Улс төрийн том хүчнүүд уруугаа явж байгаад дүгнэлт хийж 2016 оноос өмнө шинэ нам байгуулвал орон зай бий” хэмээн ярьсан байна. Тэрбээр 2008-2012 оны УИХ-д бие даагч ганц гишүүн байсан нь тэр. Тухайн үед МАНАН-г шүүмжилж, цөөнхтэй дуу хоолойгоо нэгтгэж, ИЗНН-ын байр суурийг дэмжиж байв. Мөн цөөнх байхын зовлонг илүүтэй амсч, асуудал шийдвэрлүүлж чадахгүй хоцордогоо байнга ярьж ирсэн нэгэн.
Б.Тэнүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ