Сайд нарын VII хуралдаан үргэлжилж байна

Төрийн ордоны их танхимд Сайд нарын VII хуралдаан эхэллээ. Хуралдаан даргалагчаар Гадаад харилцааны сайд Л.Болд ажиллах бөгөөд тэргүүлэгчдийн ширээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тайландын Ерөнхий сайд Ийнглак Чинават, Нобелийн шагналт Ан Сан Сү Чи, Таваккол Карман нар суух аж.
Энэхүү хуралдаанаар “Иргэний нийгэм, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөөнд учирч буй аюул” сэдэвт төр, нийгмийн хамтарсан хуралдаан болно.
АОХН-ийн Сайд нарын VII хуралдаан яг одоо 08.30 цагт Төрийн ордонд эхэлж байна. Хуралдаан даргалагчаар Гадаад харилцааны сайд Л.Болд ажиллах бөгөөд тэргүүлэгчдийн ширээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тайландын Ерөнхий сайд Ийнглак Чинават, Нобелийн шагналт Ан Сан Сү Чи, Таваккол Карман нар суух юм.
Тэргүүлэгчид, хүндэт төлөөлөгчид үг хэлсний дараа хамгийн түрүүнд “Иргэний нийгэм, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөөнд учирч буй аюул” сэдэвт төр, нийгмийн хамтарсан хуралдаан болно.
Өнөөдрийн тухайд “Ардчиллын боловсрол”, “Авлига ба ардчилалд учирч буй бусад аюул”, “Арабын хаврын хоёр жил: сургамж ба сорилтууд” зэрэг сэдвээр хуралдана.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ