В.С.Паушокийн ярилцлага АТГ-ынхны анхаарлыг татжээ

“Алтан Дорнод-Монгол” компанийн захирал асан В.С.Паушок саяхан ETV-ийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт онлайнаар оролцож, Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил нарын талаар мэдээлэл хийсэн. Харин маргааш нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хариу тайлбар хийсэн. Тэрбээр хариу тайлбартаа “Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат В.С.Паушоктой хуйвалдан, их хэмжээний алт хууль бусаар хадгалсан” гэж мэдэгдсэн юм. Харин энэхүү нэр бүхий дурдагдсан мэдээллүүдийг Авлигатай тэмцэх газар анхааралдаа авчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “В.С.Паушок ярилцлагадаа ноцтой баримт дурдсан. Түүний хэлсэн үг бүхэн туйлын үнэн биш ч шалгаж, нягтлахаар хэд хэдэн зүйл байна. Албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгээгүй ч В.С.Паушокийн ярилцлага, нэр бүхий албан тушаалтны хийсэн мэдэгдлийг нарийн шалгах шаардлагатай учир судалж эхэлсэн” гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ