Есөн улстай дипломат харилцаа тогтооно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Антигуа Барбуда улс, Бүгд Найрамдах Бурунди улс, Бүгд Найрамдах Вануату улс, Бүгд Найрамдах Палау улс, Бүгд Найрамдах Суринам улс, Бүгд Найрамдах Сьерра Леон улс, Бүгд Найрамдах Того улс, Эритри улс, Ямайка улстай Монгол Улс дипломат харилцаатогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй орнуудтай дипломат харилцаа тогтоох талаар УИХ-ын АБГББХ-ноос Засгийн газарт үүрэг болгосны өнөөдрийн байдлаар дээрх есөн оронтой хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ