Ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд болно. Харин Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд хуралдана. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд болох бол Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгүүдийн санхүүжилттэй холбоотой асуудлаарх хамтарсан хуралдаан 15.00 цагаас “В” танхимд болно.

Харин “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдана. Мөн Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргах, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд болно.
Жич:- Улсын Их Хурлын даргын 2013 оны 119 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтран зохион байгуулах “Евро- Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт Олон улсын бага хурал 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Мягмар гарагийн 09.00 цагаас “Б” танхимд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Газар шинэтгэлийн үндэсний хороотой хамтран зохион байгуулах “Газрын харилцаан дахь салбар дундын зохицуулалт хийх хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Баасан гарагийн 09.00 цагаас “Б” танхимд хуралдана.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ