Э.Батшугар: Аавын бие сайжирч байна

Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлж, өнгөрсөн наймдугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж буй. Түүний биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч байгаа бөгөөд саяхан БНСУ-ын хамбад бараалхсан юм. Мөн энэ ондоо багтааж эх орондоо ирэхгүй хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа билээ. Ингээд түүний биеийн байдлын талаар хүү Э.Батшугараас нь тодруулахад“Бие нь сайжирч байгаа. Одоогоор БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Ээж, аавтай хамт байгаа. Зовж зүдэрсэн цагт хань нь хамт байх учиртай шүү дээ. Хэзээ ирэхийг нь одоогоор хэлж мэдэхгүй. Биеийнх нь байдлаас болох байх” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ