Аудитын шалгалтаар оруулсан бүх барилгыг царцаахгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. 2014 оны Төсвийн тухай хуулийн төсөл, түүнийг дагалдах хуулиудыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан тус намын бүлгээс ажлын хэсэг гарч, АН-ын бүлэгтэй тодорхой асуудлуудаар санал солилцож,нэгдсэн ойлголтод хүрэхээр ажиллаж байна. Бүлгийн зүгээс төгрөгийн худалдан авах чадвар 30 хувиар буурсан учир төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавихаар болжээ. Мөн энэхүү хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "289 барилга аудитын шалгалтаар оруулсан. Ямар ч барилгыг царцаах шийдвэр гараагүй. Энэ тухай АН-тай тохиролцсон" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ