Унгар улсын Батлан хамгаалахын сайд маргааш айлчилна

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн урилгаар Бүгд Найрамдах Унгар улсын Батлан хамгаалахын сайд Чаба Хенде тэргүүтэй албаны хүмүүс маргааш манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн Монгол Улс, БНУУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Айлчлалын хүрээнд Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд зочилж, хүндэтгэл үзүүлэх бөгөөд Таван толгой дахьЗэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцах юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ