Л.Болд Серби улсад айлчилна

Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд И.Мркичийн урилгаар Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 8-9-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайд И.Дачичид бараалхаж, Гадаад хэргийн сайд И.Мркичтай хэлэлцээ хийж, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурахын сацуу Монгол-Сербийн бизнес форумд оролцоно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ