Ерөнхий сайдын амлалтыг эдийн засагчид шүүмжилж байна

Аймаг бүрт зургаан тэрбум төгрөг "Чингис бонд"-оос хишиг болгон өгнө хэмээсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн амлалтад эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж буй юм.
Учир нь бонд нь өрийн нэг хэлбэр ба тухайн өрийг төлөх хэмжээний үйл ажиллагаа явуулахгүй бол үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлээгүй тохиолдолд манай улс өрийн дарамтад орох, улмаар дараагийн санхүүгийн хямрал үүсгэх гол шалтгаан болж болзошгүй юм.
Чингис бондын хүүний төлбөрт бид жилд 75.0 сая ам.доллар буюу 108.0 тэрбум төгрөг, өдөрт 208.3 мянган ам.доллар буюу 300.0 сая төгрөг төлнө. Тиймээс санхүүжүүлэх төсөлд тавих гол шалгуур нь хүүний төлбөрийг бүрэн нөхөөд ашигтай байх шаардлагатай болж байгаа юм.
Ерөнхий сайдын хэлснээр энэ мөнгөөр орон нутгийн иргэдийг орон сууцжуулах аж.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ