“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны төлбөрийг буцааж олгоно


“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авсан аж ахуйн нэгж хүсэлт гаргасан тохиолдолд төлсөн төлбөрийг нь буцааж олгохоор болжээ.
Худалдан авсан хувьцааг нь эргүүлэн авах ажлыг нэг удаагийн арга хэмжээ болгон зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Хувьцаагаа буцааж, төлбөрөө буцаан авах хүсэлтэй компаниуд харьяа татварын хэлтэстээ албан бичгээр хүсэлтээ өгөхийг Татварын ерөнхий газраас санууллаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 1525 аж ахуйн нэгж худалдан авч 27 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлсэн байдаг.
Өнгөрсөн жил сонгуулиас өмнө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийг гүйцээж өгөхийн тулд компаниудыг хувьцаа худалдаж авахыг мөн ийнхүү яаравчлан сануулж байсан. Тухайн үед нэг компани 36240 ширхэг хувьцааг тус бүрийг нь 933 төгрөгөөр худалдан авч байсан юм.
Б.Бурам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ