"Ард түмэн та-Хаан" үндэсний форум эхэллээ

"Ард түмэн та-Хаан" үндэсний форум эхэллээ. Энэхүү форум нь Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар хоёр дахь жилдээ болж байна. Хөгжил, дэвшилд саад болж байгаа сөрөг зүйлүүдийг ил тод болгож, төр, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлтаар хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөв чиглэлд төлөвшүүлэхэд оролцогч талуудын санаачилгыг өрнүүлэхэд форумын гол зорилго оршиж байгаа аж. Өнгөрсөн жилийн форумыг иргэд, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулж байсан.

Энэ жилийн хувьд форумыг “сахилга, хариуцлага” гэсэнхөмсөг дор зохион байгуулөх бөгөөд “сахилга, хариуцлага” гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс юм гэж үзэж байгаа аж.Сахилга хариуцлага суларснаасчухам ямар хор хохирол нийгэмд учирч байгаагтөр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хүрээнд тал талаас нь жишээ баримт гарган ярилцаж, улсын хэмжээнд ойрын үед хийх ажлын төлөвлөгөө гаргах юм байна.

Форумд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, УИХ-н Байнгын хорооны дарга, гишүүд, НҮБ, Дэлхийн банкны Суурин төлөөлөгчид болон нийслэл, орон нутгийн төрийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцох юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ