Т.Аюурсайхан: Шинэчлэлийн хороо татан буугдаагүй

МАН-ын Шинэчлэлийн хорооноос сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шинэчлэлийн хорооны хувьд өнгөрсөн оны зургадугаар сард байгуулагдсан бөгөөд түүнээс хойш 21 аймаг нийслэлийн есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэй уулзаж, тэдний санал санаачлагыг нэгтгэн МАН-ын XXVII Их хуралд танилцуулсан. Үүний үр дүнд МАН-ын дүрэм болон үйл ажиллагааны шинэчлэл болон мөрийн хөтөлбөрт тусгасан саналуудыг багцлан тусгажээ. Мөн намын шинэ удирдлагын зүгээс Шинэчлэлийн хороог цаашид үйл ажиллагаага идэвхтэй явуулах санал тавьсан гэв. Тус хорооны дараагийн ажил бол "МАН шинэчлэсэн үү", "Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх аргачлал" зэрэг сэдвээр олон нийтийн дунд социологийн судалгаа явуулах аж. Мөн Их хурлын шийдвэрийг бодит ажил болгоход хамтран ажиллана гэв.

МАН-ын Их хурлын үеэр Шинэчлэлийн хороог татан буугдсан гэсэн мэдээлэл цацагдаад байсан юм. Харин Шинэчлэлийн хороо бус "Шинэчилье" хөдөлгөөн татан буугдсан. Тус хөдөлгөөн намын Бага болон Их хурлыг хуралдуулах зорилгоо биелүүлсэн учир татан буугдсан гэлээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ