АН-ынхан СЕХ-нд хандана

УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар СЕХ-нд хандахаар болжээ. Учир нь тус тойрогт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг мөнгө тараасан хэмээн хуулийн байгууллагад хандсан ч тэдний ухуулагч, шадар туслахад хариуцлага тооцсон. Харин СЕХ АН-аас өргөдөл өгөөгүй, шүүхийн шийдвэрийн дагууасуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн учир тус намаас асуудлыг шийдвэрлэж өгөх өргөдлөө өгөхөөр болсон байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ