МАН-аас улс төрийн мэдэгдэл гаргана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Тэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Тус хуулийн төсөлд ирэх онд Монгол Улсын өрийг ДНБ-ий 60 хувьд хүргэх асуудлыг тусгасан. МАН-ын бүлгийн гишүүд хуулийн төсөлд ийм өөрчлөлт оруулбал эдийн засагт хүнд дарамт учруулна гэж үзэж байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодруулахад "манай бүлгийн зүгээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, өрийг ДНБ-ий 60 хувьд хүргэхийг дэмжихгүй гэсэн улс төрийн мэдэгдэл гаргахаар бэлтгэж байна." гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ