Нэг хүнд ногдох ДНБ 3595 ам.долларт хүрчээ

Монгол Улс 1991 оноос өнөөдрийг хүртэл 4.7 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авсны 2.7 тэрбумын зээл, хоёр тэрбумын буцалтгүй тусламж хэмээн Сангийн сайд мэдээлсэн. Энэхүү 2.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 41 хувийг зам тээвэр, 31 хувийг хот байгуулалт, 20 хувийг банк санхүү, зургаан хувийг боловсрол, нийгмийн салбарт дамжуулан зээлдүүлсэн байна. Нийт зээлийн үндсэн төлбөрөөс 0.9 тэрбум “ногоон”-ыг зээлд, хүүнд нь 0.2 тэрбум ам.долларыг төлжээ. Харин хоёр тэрбум ам.долларын буцалтгүй тусламжаас 72 хувийг нь хүний хөгжил боловсрол, хөдөө аж ахуйн салбарт зарцуулсан юм байна. Одоогоор манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэх үүн 3595 ам.долларт хүрсэн байна. Ингэснээрээ бид Дэлхийн банкнаас тогтоосон дундаж орлоготой улсын ангилалд багтаад байна. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй бус харин арилжааны зээл авах хэмжээнд хүрсэн гэсэн үг юм байна.
Б.Бурам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ