Ардчилсан нам СЕХ-нд хандлаа

УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар СЕХ-нд хандахаар болсон. Учир нь тус тойрогт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг мөнгө тараасан хэмээн хуулийн байгууллагад хандсан ч тэдний ухуулагч, шадар туслахад хариуцлага тооцсон. Харин СЕХ АН-аас өргөдөл өгөөгүй, шүүхийн шийдвэрийн дагуу асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Иймд АН-аас албан ёсоор өргөдөл өглөө. Харин СЕХ өргөдөл өгснөөс хойш 30 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэх ёстой аж. Хэрвээ дахин шалгах шаардлагатай бол хоёр сарын дараа ямар нэгэн шийдвэрийг гаргах юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ