МАН-ынхан хэлтэс, газрынхаа дарга нарыг өөрчилжээ


Шинэ удирдлагуудаа сонгоод буй МАН-ынхан өчигдөр шинэ бүрэлдэхүүнээрээ анхны хуралдаанаа хийв. Хуралдаанаар хэлтэс, газрын дарга нарыг ч өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэж, хэлтсийн дарга нарыг шинээр томилсон байна. Одоогоор ямар албан тушаалд хэнийг томилсон нь тодорхойгүй байгаа юм. Мөн намын дотоод бүтэц болон 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэрх Увс аймгийн сонгуулийн тойргийн маргааны талаар хэлэлцжээ. Ардчилсан намаас 2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшин өрсөлдсөн Т.Мэндсайхан, Д.Нямхүү нарын асуудлыг Шүүхээс гаргасан шийдвэрт үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэх ёстой гэх хүсэлтийг СЕХ-нд хүргүүлсэн. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хуулийн хүрээнд ямар шийдвэрүүд гарсан талаар намын шинэ Удирдах зөвлөл мэдээлэл сонсч, асуудлыг хэрхэх талаараа хэлэлцсэн байна.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ