Намчирхал дор танасан боловсролын төсвийн тодотгол

“Нийслэлийн байгууллагууд өртэй гарч байна. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын төсвөөс 1.4 тэрбум төгрөг хасахаар УИХ-аас баталжээ” хэмээн хэвлэлээр мэдээлж байсан. Гэхдээ энэхүү мэдээллийг төсвийн тодотгол хийсний дараа хэлсэн. Гэтэл энэхүү 1.4 тэрбум төгрөгийг хассанаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нар урамшуулалт цалингүй болж байгаа гэсэн үг. Уг нь манай 76 эрхэм нийгмийн салбараас ямар ч хөрөнгө мөнгө хасахгүй, бараг л оруулж ирснээр нь шууд батална хэмээн ам уралдан ярьдаг. Саяхан төсвийн тодотгол дээр зөвхөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын төсвөөс тэрбум тэрбумаар хасч байгаа юм чинь нийт салбараас нь бол ямар хэмжээгээр хасах нь тодорхой.
Ингээд 2013 оны Монгол Улсын төсөвт УИХ-ын шийдвэрээр тодотгол хийж, ерөнхий боловсролын сургуулиудын төсөв нэг тэрбум 407 мянган төгрөгөөр танагдаж батлагджээ. Үүнийг иргэд, уншигчдадаа ойлгомжтой болгох үүднээс хүснэгтлэн харуулья. Эндээс бидний ирээдүй хүүхдүүд, тэдний ирээдүйгээс юу ч харамлахгүй хэмээн ихийг амладаг улстөрчид хөшигний ард хэрхэн засвар үйлддэгийг харах боломж гарч ирж байгаа юм. Ингээд нэмэлт тайлбаргүйгээр хүргэе.
д/д |
Дүүрэг
|
2013 оны төсөв |
Төсвийн тодотголоор хасагдах санал |
2013 оны төсвийн тодотгол |
1. |
Баянгол |
21.034.986.2 |
212.219.3 |
20.822.766.9 |
2. |
Баянзүрх |
26.776.050.7 |
387.351.4 |
26.388.699.3 |
3. |
Сүхбаатар |
25.201.427.2 |
157.949.8 |
25.043.477.4 |
4. |
Сонгинохайрхан |
22.194.046.4 |
9.845.3 |
22.184.201.1 |
5. |
Чингэлтэй |
14.760.526.4 |
206.171.9 |
14.554.354.5 |
6. |
Хан-Уул |
13.554.465.1 |
60.460.6 |
13.494.004.6 |
7. |
Налайх |
4.938.371.8 |
46.650.9 |
4.891.720.9 |
8. |
Багануур |
4.540.721.6 |
285.919.0 |
4.254.802.6 |
9. |
Багахангай |
691.315.1 |
40.431.8 |
650.883.3 |
Дүн |
133.691.910.7 |
1.407.000.0 |
132.284.910.8 |
Гэтэл зүгээр ч нэг хассангүй. Учир нь энэхүү төсвийн тодотголд ойролцоо хоёр төсөвтэй дүүргээс тэнгэр газар шиг ялгаатай таналт хийсэн байгааг та дээрх хүснэгтээс харж болно. Энэ бол нөгөө намчирхал, танил талтай холбоотой зүйл. Учир нь Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана өмнө нь Хан-Уул дүүргийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Гэтэл энэ удаад Хан-Уул дүүргийн 13 тэрбум 554 сая төгрөгийн төсвөөс 60 саяыг хасчээ. Харин МАН-ын удирдлагатай Чингэлтэй дүүргийн 14 тэрбум 760 сая төгрөгийн төсвөөс 206 саяыг хассан байна. Нэг л тэрбумын зөрүүтэй хоёр төсвөөс тэнгэр газар шиг хэмжээгээр хасч байгаа нь нөгөө намчирхал газар авсны илрэл юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ