МАН-ын удирдлага албан тасалгааны цонхоор бус ардын дунд орж ажиллана

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцууллаа. Намд боловсон хүчний шинэчлэл эхэлж, Удирдах зөвлөлийн хурлаар намын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, боловсон хүчнийг томилжээ. Тэдний хувьд цомхон баг бүрэлдэхүүнээр ажиллахаар болсон байна. Тодруулбал, өмнө нь нэг газар, дөрвөн хэлтэс, хоёр албатай ажилладаг байсан бол шинэ бүтцээр зургаан газар болгон өөрчилсөн байна. Намын байгуулалт, Стратеги төлөвлөлтийн газрын даргаар А.Ариунзаяа, Олон нийт, хэвлэл мэдээлэл, технологийн газрын даргаар Н.Дэмбэрэл, Сан хөмрөгийн газрын даргаар Ж.Тамир, Эрх зүй, аюулгүй байдлын газрын даргаар Ш.Раднаасэд, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын даргаар Д.Даваасүрэн, Нийгмийн бодлогын газрын даргаар С.Чинзоригийг томилжээ. Тэдний хувьд залуу боловсон хүчин тэдгээрийн оролцоотойгоор МАН үйл ажиллагааны шинэчлэлээ шинэ шатанд гаргана гэж үзэж байгаа аж. Мөн МАН-ын шинэ удирдлага албан тасалгааны цонхоор бус ардын дунд орж ажиллана гэв.
Үүнээс гадна долоо хоног бүрийн Мягмар гаригийн 15.00 цагт Тусгаар тогтнолын ордноо иргэд сонгогчилтойгоо нээлттэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна.
Түүнчлэн намын даргын дэргэдэх “Зөвлөхүүдийн танхим”-ыг байгуулсан байна. Тус танхимд нь УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан 10 гаруй хүн багтаж байгаа аж.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ