Хэнтийд “Залуучуудыг дэмжих лобби бүлэг " байгуулагдлаа

МЗХ удахгүй болох ээлжит V чуулганаа угтан, орон нутаг дахь ээлжит чуулганаа зохион байгуулсаар байна. Мөн орон нутгийн залуучуудтайгаа уулзаж тэдний үзэл бодол, тулгамдаж байгаа асуудлыг сонсох, шийдвэрлэх гарц хайж, цаашид орон нутгийн залуучуудаа идэвхжүүлж, хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар нутагт нь очиж уулзан ярилцаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 19 аймагт залуучуудын ээлжит чуулганыг зохион байгуулсан бөгөөд энэ 11-р сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн залуучуудын холбооны ээлжит чуулганыг амжилттай зохион байгууллаа. Уг чуулганд 18 сум, 4 тосгоны 180 орчим залуучууд оролцсон бөгөөд Хэнтий аймгийн залуус “Орон нутгийн залуучуудад хамгийн их тулгамддаг асуудал болох ажлын байрыг шинээр бий болгож өгөх, мөн МЗХ-оос санаачлан УИХ-д өргөн барьж байгаа сумын залууст зориулсан “Архигүй Монгол” төслийгхэрэгжүүлж өгөх”-ийг хичээнгүйлэн хүссэн байна.
Чуулганд оролцогчид аймгийн Залуучуудын Холбооны тэргүүнээр аймгийн Засаг даргын зөвлөх Д.Аюурбунийг сонголоо. Тус аймгийн залуучуудын холбоо нь 17 тэргүүлэгч гишүүд, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр бүтэц бүрэлдэхүүнээ шинээр сонгон баталгаажуулж, шинэ бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхлүүллээ.
Мөн тус чуулганы дараа МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар залуучуудаа дэмжин хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт, Аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжавтай “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулах гэрээнд гарын үсэг тус тус зурсан байна.
Өнөөдөр буюу 11 сарын 11-нд Өмнөговь аймагт МЗХ чуулганаа зохион байгуулж байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ