Монгол Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны гишүүн орон боллоо

УИХ-ын дарга З.ЭнхболдодЕвропын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч Тьерри Мариани өнөөдөр бараалхалаа. Уулзалтын эхэнд ноён Тьерри Мариани,цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаадУИХ-ын даргадталархал илэрхийлээд,Монгол Улс Европын Холбооны Улсын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 57 дахь гишүүн болж элссэнд баяр хүргэж, Франц Улсын парламент энэхүү үйл явдлыг таатай хүлээн авсаныг дуулгалаа. Мөн Монгол Улс Европын Ауюлгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай ямар чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг тодруулж, энэ талаар тодорхойсанал сонсохыг хүссэн юм.
Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг УИХ-ын дарга дуулгаад,ялангуяа эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч байгааг тэмдэглэлээ. Түүнчлэндамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөнгөвчлөх, хилийн худалдааг хөгжүүлэх, улс төр, аюулгүй байдлын асуудлын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хил хамгааллын удирдлагыг сайжруулах, үндэстэн дамнасан гэмт хэрэг, авилгатай тэмцэх зэрэг асуудлаар мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрыг өөрийн оронд нээн ажиллуулах,хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ