Д.Оюунхорол гишүүн оюутнуудаа хүлээн зөвшөөрөв

Өнөөдөр МАН-ын бүлгийн мэдээллийн үеэр Д.Оюунхорол гишүүн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан оюутны тэтгэлгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хуулийн төслийг одоо оруулж ирэх юм бол МАН-ын бүлэг дэмжихгүй.
Оюутнууд дөрвөн жил сурахад нь нийгмийн баталгааг нь хангахад зориулагдан олгож буй тэтгэлэг. 50 хувийн босго тавих юм бол одоо суралцаж буй 160 мянга орчим оюутны 20 хүрэхгүй хувь нь л тэтгэлэг авах магадлалтай” хэмээн мэдэгдлээ.
Эрхэм гишүүний хэлснээр монголын оюутнуудын 80 хувь нь тэтгэлэг авах хэмжээнд суралцаж чадахгүй байгаа бол манай дээд боловсролын салбар хямралд орчихоод байгаа юм биш үү.
Нөхцөл байдал ийм дээр тулчихаад байгаа бол сургалтын чанар болон оюутнуудын идэвх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого боловсруулахын оронд ам руу нь бэлэн хоол халбагадаж өгөх гэсэн явуургүй бодлогоо МАН-ын бүлгийнхэн тулгасаар байх уу?
“Отгонтэнгэр” сургуулийг үүсгэн байгуулагч Д.Оюунхорол гишүүний оюутнуудынхаа мэдлэггүй, чадваргүйг хүлээн зөвшөөрсөн хэрнээ өөгшүүлэн дэмжиж байгаа нь хачирхалтай.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ