"Шударга ёс" эсвэл байр сууриа нэгтгэлээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэгхуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа хүрээнд мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын асуудлаар долоо хоногоор хойшлуулах саналыг АН-ын бүлгийн Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяагаргасан. Үүнтэй холбогдуулан Шударга эвслээс Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүниймэдээллийг сонсч маргааш дээрх асуудлыг дахин бүлгийн хурлаар оруулахаар болсон байна.
МөнШударга ёс эвслээс Засгийн газарт ажиллаж буйШадар сайд,Сангийн сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэндийн сайдынэрхлэх асуудлын хүрээнд хамаарахагентлагуудынүйл ажиллагаатай танилцахаар болжээ.Энэ ажлын эхлэл болгож өнөөдөр Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээндхамаарах МХЕГ, ОБЕГ, Худалдан авах ажиллагааны газар гэсэн гурван газрын даргын мэдээллийгмэдээллийг сонссон байна.
Энэ долоо хоногт 2014 оны төсөв батлагдах хуулийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан түүнийг дагалдах хуулиуд, 2014 оны мөнгөний бодлого, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдах ёстой. Шударга ёс эвслээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах асуудлаар нэгдсэн байр сууринд хүрсэнбайна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ