Ч.Ганхуяг: Р.Амаржаргал гишүүнд сайн сайхныг хүсьеье

Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдөл гаргаад байгаа. Түүний энэхүү шийдвэрийн талаар Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа "Р.Амаржаргал гишүүнд цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Та зоригтой алхам хийлээ" хэмээн бичжээ.

Ч.Ганхуягийн хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүрэг АН-аас нэр дэвшсэн Р.Амаржаргал, Лу.Гантөмөр нартай өрсөлдөн ялагдал хүлээсэн. Хоёр мандаттай уг тойрогт санал хураалтаар Ч.Ганхуяг 3-т жагссан юм. Хэрвээ Р.Амаржаргал чөлөөлөгдвөл Ч.Ганхуягт УИХ-ын гишүүн болох боломж нээгдэх байсан ч нөхөн сонгууль хийж магадгүй гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ