Ж.Батзандан: Шаардлагатай бол гишүүнээсээ татгалзахад бэлэн

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаад байгаа. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Р.Амаржаргал гишүүний хувьд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломж хомс байна гэсэн үндэслэлийг хэлж байна лээ. Харин Р.Амаржаргалын араас хэдэн гишүүн бүрэн эрхээсээ татгалзах вэ гэдэг нь сонин байна. Миний хувьд ч мөн адил иймэрхүү маягаар нам, дарга төвтэй улс төрийн тогтолцоонд удаан байхыг хүсэхгүй байна. УИХ-ын гишүүд бид Монголыг өөрчлөх гэж ирсэн болохоос биш нам дагах гэж, намын даргын бөгсийг долоох гэж ирээгүй. Монгол төрийн нэрийн өмнөөс хэн нэгэн хариуцлага хүлээх л ёстой. Эхнийх нь эрхэм гишүүн болж байх шиг байна. Шаардлагатай бол би ч хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ