Их, дээд сургуульд тавьсан босгыг хаслаа

Төсвийн байнгын хорооны хуралдаан хуралдаан боллоо. Хурлын эхэнд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Энэхүү хуулийн төсөлд С.Баярцогт, Ц.Даваасүрэн гишүүн нар сургуулиудад босго тавьж, суралцагчдын рейтингээр нь 70 мянган төгрөгийн тэтгэлгийг олгох ёстой байр суурийг илэрхийлсэн. Иймд их, дээд сургуулийн оюутнуудын 50 хувь нь төгсөөд ажлын байртай болсон тохиолдолд үндэсний тэтгэлгийг олгох нь зөв гэж үзсэн. Гэвч өнөөдрийн хуралдаанаар 50 хувийн босгыг хасаж, тухайн сургуулийн сүүлийн төгсөгчид нь тодорхой хувиар ажлын байраар хангагдсан бол үндэсний тэтгэлгийг олгоно гэж өөрчиллөө.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ