Ерөнхий сайдын багцад багтах 50 тэрбумаас ном санхүүжүүлжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ оны долдугаар сарын 29-ны өдөр 115 тоот захирамжаараа өөрийнхөө 2013 оны төсвийн багцад суусан 50 тэрбумыг зарцуулах эрхийг Засгийн газрын тэргүүн дэд даргыг түр орлон гүйцэтгэгчид шилжүүлсэн байна. Энэ талаар Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр ярилцлагандаа дурдсан юм. УИХ-ынбайнгын хорооны тогтоолоор Ерөнхий сайдын багцад багтах 50 тэрбум төгрөгийг зарцуулах долоон арга хэмжээг заагаад баталчихсан байдаг. Гэтэл эрх шилжүүлэн авсан түр орлон гүйцэтгэгч нь дээрх мөнгөнөөс 255.6 сая төгрөгийг нь “9 цуврал ном санхүүжүүлэхэд” зарцуулсан байна. Ном санхүүжүүлэх асуудал байнгын хороогоор баталсан арга хэмжээнд тусгагдаагүйбөгөөд уг мөнгийг зарцуулахдаа ямар ч тендергүй, хуулиас гадуур шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл,255.6 сая төгрөгийг 50 тэрбумыг зарцуулах эрхийг шилжүүлж авсан түр орлон гүйцэтгэгч нь өөрийн гарын үсгээ зураад тухайн компанийхаа данс руу шилжүүлсэн байна. Дээрх үйлдлийг ТАХХ-ны тэргүүн Б.Энхбаяр “хуулиас гадуур мөнгө угаах болон төсвийн хөрөнгийг хуулиас гадуур зарцуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг түр орлон гүйцэтгэгчид хийгээд байна. Тиймээс холбогдох хууль хяналтынхан анхааралдаа авах шаардлагатай болсон байна” гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ