Гишүүдийн зардал 4.3 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ

УИХ-ын чуулганаар 2014 оны улсын Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах нийт зардлыг 4 тэрбум 320 сая төгрөгөөр нэмэхийг дэмжлээ. Мөн Мэргэжил сургалт, үйдвэрлэлийн төвд суралцагчдыг их, дээд сургуулийн оюутнуудын адил нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог болгох саналыг хэлэлцэж, дэмжлээ. Энэ зардалд улсын төсвөөс нийт 3,7 тэрбум төгрөгийг Хөдөлмөрийн сайдын багцад нэмж тусгахаар байгаа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ