Х.Тэмүүжин сайд оюутнуудаас уучлал гуйлаа

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Энэхүү хуулийн төсөлд С.Баярцогт, Ц.Даваасүрэн гишүүн нар сургуулиудад босго тавьж, суралцагчдын рейтингээр нь 70 мянган төгрөгийн тэтгэлгийг олгох ёстой байр суурийг илэрхийлсэн. Иймд их, дээд сургуулийн оюутнуудын 50 хувь нь төгсөөд ажлын байртай болсон тохиолдолд үндэсний тэтгэлгийг олгох нь зөв гэж үзсэн. Гэвч байнгын хорооны хуралдаанаар 50 хувийн босгыг хасаж, тухайн сургуулийн сүүлийн төгсөгчид нь тодорхой хувиар ажлын байраар хангагдсан бол үндэсний тэтгэлгийг олгохоор болсон. Харин хамгийн анхаарал татаж байгаа асуудал бол хавтгайруулан олгох зөв үү гэсэн асуудал байгаа. Энэ талаар Хууль сайд Х.Тэмүүжин оюутны 70 мянгыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Уучлаарай оюутнуудаа оюутны 70-г хавтгайруулан олгохыг дэмжиж чадахгүй нь. Сургалтын тэтгэлэг бэлэнчлэлийг биш "толгойг" дэмжих ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Б.Тэнүүн

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ