Б.Гарамгайбаатар гомдол мэдүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “УИХ-ын гишүүд өөрсдийнхөө зардлыг нэмж байгаа юм байна. Хөрөнгө, мөнгөө танаад байгаа гээд байсан гэтэл өнөөдрийн орж ирсэн төсөв инээдтэй байна л даа. Ер нь дагаж гүйж далдганасан нь тойрогтоо юм хийдэг. Тэгж яваагүй нь юу ч үгүй үлдэж байгаа юм байна” хэмээн гомдлов.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ