Ж.Батзандан бухимдуу байна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан гомдол мэдүүлэв. Учир нь түүний ирэх оны төсөвт тусгасан Баянзүрх дүүрэгийн 150 ортой төрөх эмнэлгийн төслийг хассан байна. Энэ талаар тэрбээр "яагаад миний төсөл хасагдав" гэхэд УИХ-ын дарга З.Энхболд “Ж.Батзандан гишүүний объект хаана хаягдсаныг тодруулаарай” гэсэн юм.
Түүний хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, гадаад өрийг хэмжээнд нь барихыг гишүүдэд уриалсан. Мөн сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн хөрөнгө оруулалтыг төсвөөс хасах нь буруу гэж үзэж байгаа юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ