Н.Алтанхуяг М.Энхболдын урилгыг хүлээн авсангүй

МАН-ын дарга М.Энхболд улс төрийн намуудын дарга нарыг уулзалтад урьсан билээ. Уулзалт "Улаанбаатар" зочид буудалд хаалттайгаар үргэлжилж байна. Уулзалтад МАН-аас гадна жижиг намуудын дарга, төлөөлөгчид оролцож байна. Харин парламентад суудалтай АН, ИЗНН-аас төлөөлөгч ирээгүй бөгөөд АН-ын дарга Н.Алтанхуяг видео уулзалттай байгаа тул ирсэнгүй. Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар үг хэллээ. М.Энхболд улс төр, эдийн засгийн асуудлаар цаашид хамтран ажиллаж, санал бодлоо нэгтгэхийг бусад намуудад уриалсан байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ