Оюутолгойд өөрчлөлт оруулах 447.5 тэрбум төгрөгийн орлого ороогүй байна


Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан Монгол Улсын 2014 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хороо, УИХ дахь Ардчилсан нам, Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгүүд 2014 оны төсвийн төсөлтэй холбогдуулж гаргасан санал дүгнэлтээ танилцууллаа. УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн санал дүгнэлтйг бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулсан юм.
УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгээс УИХ, Засгийн газрыгдараах асуудалд анхаарч ажиллахыг санал, дүгнэлтдээ онцолсон байна.
Тухайлбал, "2014 онд төсвийн орлогын үндсэн хэсгийг бүрдүүлж буй гол нэр төрөл болохэрдэс баялгийн экспортын хэмжээг хэт өөдрөгөөр төлөвлөсөн байдал ажиглагдаж байгааг тэмдэглээд, Монгол Улсын 2013 оны улсын төсөвт Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах замаар 445.7 тэрбум төгрөгийн орлогыгтөсөвлөсөн ч энэхүү орлого ороогүй байгааг сануулж, тасалдаад байгаа энэ орлогыг 2014оны төсөвт төвлөрүүлэхэд Засгийн газар анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй"гэлээ.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ