"Ам.долларыг 1384-өөр тооцсон нь үнэхээр хариуцлагагүй явдал"

Монгол Улсын 2014 оны төсөвт долларын монгол төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр тооцсон. Харин Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Валютын ханшны ирэх жилийн төсөөллийн талаар төрийн институци өөр, өөр байр суурьтай байгаа. Ажлын хэсгийн байр суурь бол Монголбанкинд олон жил валютын ханшийн төсөөллийг хийдэг бүтэц бий. 2013 онд ам.долларыг 1450-иар тооцож байсан. Төсвийн төсөлд ам.долларыг 1384-өөр тооцсон нь үнэхээр хариуцлагагүй явдал, ийм байдлаар төсвөө явуулж байгаа. Цаашид Монголбанк, Засгийн газар валютын ханшийн талаар ард иргэд болоод УИХ-ын гишүүдийн төөрөгдүүлж болохгүй, энэ тухай тодорхой зааж өгөх ёстой" гэв.
Б.Тэмүүлэн.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ