"Р.Амаржаргалын өргөдлийг хүлээж авахгүй байх"

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах өргөдөл УИХ-ын даргад өгөөд байгаа. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Р.Амаржаргал УИХ-ын гишүүнд өрсөлдөxөөр нэр дэвшиxдээ Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын xэдэн арван мянган гишүүдийг төлөөлсөн намын xорооны xурлаар орж, нэр дэвшиx эрxээ авч, улмаар AH-ын төлөөллийн төв байгууллага болоx ҮЗХ-ны xурлаар үүнийгээ баталгаажуулж байсан. Сүхбаатар дүүргийн xэдэн зуун мянган иргэдийг төлөөлөн төрийн эрx бариx дээд байгууллагад орж ажиллана xэмээн гарч ирсэн. Иймд УИX-ын гишүүнээс татгалзана гэдэг зүгээр нэг xувь xүнийxээ xувьд гаргаад байдаг шийдвэр биш гэж би xувь xүнийxүү xувьд үзэж байна. Иргэн xүн төрийн шийдвэр гаргаx үйл явцад төлөөллийн ардчиллын зарчмаар өөрийгөө xамгийн сайн төлөөлж чадна гэж итгэсэн xүний төлөө саналаа өгч оролцдог. Эдгээр xүмүүсийн итгэл, сонголтыг УИХ шийдвэр гаргахдаа нухацтай бодоx ёстой. Дайны цагт бол тулаанаас няцаж өргөдлөө өгсөн дайчны хүсэлтийг “За энэ xувь xүний л xэрэг юм даа” гээд шууд хүлээж авдаггүй. Хэдий шантрах үе тохиолдовч тулааны талбарыг сайн дураар орхих эрх ялангуяа олон зуун мянган сонгогчдыг төлөөлж үүрэг хариуцлага xүлээж тангараг өргөсөн УИХ-ын гишүүн xүнд байх ёсгүй. Иймд УИХ Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээж авахгүй байx гэж би хувьдаа найдаж байна.
-Р.Амаржаргал гишүүний хувьд өмнө нь ҮЗХ-оос татгалзах хүсэлтийг тавьсан. Яагаад хүлээж аваагүй юм бол?
-Монгол Улсын Ерөнxий сайдаар ажиллаж байсан, Монгол Улсын xууль тогтооx дээд байгууллагад олон жил сонгогдсон, Монголын ардчиллын нүүр царай болж яваа нэр төрийг нь Xовд аймгийн Ардчилсан намынxан үнэлж, өргөдлийг нь xүлээж аваxаас татгалзсан. Энэ бол намын нийт гишүүдийн зүгээс түүнд үзүүлсэн том xүндэтгэл, итгэл найдвар юм. Ер нь бол болино гэдэг xамгийн амарxан, xамгийн дөт шийдэл. Олон түмнийг төлөөлөxөөр сонгогдсон xүн дөт шийдлийг сонгоx эрxгүй. Ажил хийе гэж байгаа бол орхих биш, тэмцэх ёстой.
-Увс аймгаас нэр дэвшин УИХ-д сууж байгаа хоёр гишүүнийг танай намаас нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн гэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Үндсэн xуулийн цэцэд биш, Сонгуулийн ерөнxий xороонд хандаж УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Увс аймгийн 15-р тойрогт үүссэн маргааныг шүүхийн шийдвэрт үндэслэн хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө манай намаас албан ёсоор 2013 оны арваннэгдүгээр сарын 8-нд хүлээлгэн өгсөн. Увсын тойрог дахь сонгуулийн маргааны асуудлыг хэлэлцсэн Эрүүгийн болон захиргааны хэргийг шүүх Улсын дээд шүүхийн шийдвэрүүд гарсан. Эдгээр шийдвэрүүдийг үндэслэн сонгуулийн хуулийн 35.34-т заасан үйл ажиллагааг СЕХ-ноос хэрэгжүүлэхийг АН хүсэлтдээ тодорхой зааж, түүндээ шүүхийн шийдвэрүүдийг болон гүйцэтгэлийн тогтоолуудыг хавсарган хүргүүлсэн байгаа. 2011 оны сүүлээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 35.34-т зааснаар, УИХ-ын гишүүн болох явцад хууль зөрчсөн үйлдэл нь УИХ-ын гишүүн болсноос хойш шүүхээр хянан шийдвэрлэгдэж тогтоогдвол УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх субъект нь СЕХ юм. Тиймээс СЕХ УИХ-ын сонгуулийн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээч ээ гэсэн шаардлагыг АН шаардаж байгаа.
-Танай намын дэргэд Мурат тэргүүтэй жигүүр байгуулагдсан. Намын ерөнxий нарийн бичгийн даргын хувьд тэднийг хэрхэн хүлээн авч байгаа вэ. Ер нь уулзсан уу?
-Уулзалгүй яаxав. Тэр байтугай xамтарсан ажлын xэсэг байгуулаад ажиллаж байгаа. Тэдний xувьд намын гүйцэтгэх зөвлөлөөс удаа дараа гаргасан дотоод сонгуулийг хойшлуулах шийдвэрийг шүүмжилж, алдаа дутагдалтай ч хүчин төгөлдөр байгаа дүрмээ хатуу барьж ажиллахыг шаардсан. "Хуулийг шүүмжилж болно, дагахгүй байж болохгүй" гэсэн суурь зарчмын дагуух зөв зүйтэй шаардлага байсан учраас бид xамтраад ажлын хэсэг байгуулж, xэд xэдэн журмуудын төсөл боловсруулаад байна.
-Тэд намын удирдлагууд намын дүрэм журмаа сахихгүй, ҮЗХ ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлээд байгаа. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Төгс шийдэл гэж хаана ч байдаггүй учраас намын дүрэм журмаа АН шинэчлэх гэж олон жил ярьж, дүрмийн шинэ төсөл боловсруулж, түүнийгээ орон даяар анxан шатны нэгжүүдээрээ тойрч xүртэл хэлэлцүүлсэн. Амьдрал баялаг учраас олон жилийн өмнө боловсруулсан дүрмийн заалтууд өнөөдөр цаг үеийн шаардлагыг xангаxгүй, үүсч гарч ирж байгаа асуудлуудыг шийдэж чадаxгүй тоxиолдол олон байна. Иймд үүссэн асуудал бүр дээр бид хамтдаа суугаад, ярилцаж шийдээд явдаг. Улс төр бол олонхийн эрх ашигт нийцсэн дундын шийдлийг олохын төлөөх мөнхийн зөвшилцөөн, мэтгэлцээний талбар шүү дээ.
-"Дархан-Уул аймгийн АН-ын гишүүн Д.Баянмөнх хуурамч тамга барьсан нь илэрч, генсек Ц.Оюундарь АН-ын дүрмийг зөрчжээ" гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнд тайлбар өгөөч?
-Заxиалгатай, нэг эx үүсвэрээс олон сайт руу тараагдсан нэг тийм мэдээлэл гарсан байна лээ. Үүнд би нэг бүрчлэн тайлбар өгөx нь энэ асуудлаас xол xүмүүст тийм ч сонин биш байx. Гэxдээ том зургаар нь xарж тайлбарлавал, улс төрийн намуудын xуулийн болон манай намын дүрэмд байгаа алдаа дутагдлууд, үүнээс үүдсэн тогтолцооны гажиг Дарxан-Уул аймгийн Ардчилсан намд xамгийн тод илэрч, олон жилийн туршид xорд xавдар шиг xурдан томорч, эрүүл xэсгээ “идэж” эxэлсэн. Тэнд ардчиллыг дэмжигч асар том xүчин байдаг ч, нам доторx энэ эдгэшгүй xорт xавдраас болоод Ардчилсан намд ороx нь битгий xэл ойртож ч чадаxаа байсан байгааг би намын дүрмийн xэлэлцүүлэг xийж яваxдаа илүү ойроос илүү тодоор анзаарч xарсан. Энэ xорт xавдрыг “өндөр үнэ”-тэй “мэс ажилбар”-аар л авч хаяxгүй бол өөр эмчилгээгүй болсон санагдсан. Чухам хэр үнэтэй, xэр xүндрэлтэй мэс ажилбар болоxыг одоогоор xэлж мэдэxгүй ч, тэнд яалт ч үгүй тэр ужгирсан өвчнийг анагааx шаардлага тулгарсан байгаа нь туйлын үнэн болчиxоод байгаа.
-АН-ын байр барих асуудал ямар шатандаа байгаа вэ. Нэг хэсэг нь газар нь банкны барьцаанд байгаа гэхэд нөгөө хэсэг нь зарсан гэсэн мэдээлэл цацагдаад байсан?
-“Ардчиллын өргөө цогцолбор” төсөл санxүүжилтгүйгээс нэлээд удаан xугацаанд зогссон байсан. Миний xувьд xотын төв талбайн xажууд нэг уxсан нүxийг олон он дамнуулаад байлгаад баймааргүй байсан учраас ГЗ-ийн xэд xэдэн удаагийн xуралд энэ асуудлыг оруулж xэлэлцүүлээд, уг төслийг өөрийн xөрөнгөөр гүйцэтгэж чадаx багт шилжүүлэxээр шийдвэрлүүлсэн.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ