УИХ-ын чуулган завсарлалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Харин маргааш болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны цагийг жич зарлахаар боллоо. Учир нь УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороод үдээс өмнө хуралдах болж байгаа юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ