Мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хурлаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх аж. ХаринЭдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд хуралдах бөгөөд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ