Төсөвт 27 тэрбум төгрөгөөр эд хогшил авахаар тусгажээ

УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төслийг батлахаар хэлэлцэж байна. Хуулиар бол энэ сарын 15-ны дотор буюу маргаашийн дотор батлах ёстой. Эс тэгвээс УИХ тарах хуультай. Гэтэл энэхүү төсөлд хөрөнгийн зардалд 27 тэрбум төгрөгөөр төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар тусгасан байна. Угтаа бол урсгал зардлаа танахаар намын бүлгүүд тохиролцсон байсан юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ