Ш.Сайхансамбуу: Намаа орхиж 2016 оны сонгуульд өрсөлдөнө


УИХ-ын гишүүн асан, “Нарантуул” худалдааны төвийн босс Ш.Сайхансамбуу 2016 оны сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Тэрээр “Намайг 2012 оны сонгуульд зохион байгуулалттай унагасан. 76 хүнийг намын удирдах зөвлөлөөс дэвшүүлчихээд ганцхан намайг унагаж байгаа байхгүй юу. Шөнө хурал болоод л өглөө нь чи байхгүй ганцаараа унасан л гэсэн. Аягүй муухай л даа. Би энэ намд өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөс хандив тусламж өгч, янз бүрийн юманд нь зөндөө оролцсон. Яг бичиг цаасны ажилд нь оролцоогүй л дээ. Ж.Сүхбаатарыг хар л даа. Жил гаруй хугацаанд намын нарийн бичиг хийлгэж, хөдөө орон нутаг хариуцуулж баахан ажиллуулж ажиллуулчихаад нэг суудалд өрсөлдүүлсэн болгоод аваад тавьчихаж байгаа юм. Манай нам бол утгагүй л дээ. Тэртэй тэргүй намаа шүүмжилдэг хүн намайг дэд дарга болгох ч үгүй. Одоо намыг ингээд орхихоос өөр замгүй. Улс төрийг орхиж байгаа юм биш, намыг орхино. 2016 онд аль талдаа их танигдаж ажил хийнэ түүнээсээ хамаараад нэр дэвшинэ. Болохгүй бол урдаасаа нэр дэвшсэн ч яахав гэж бодож байгаа” гэв.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ