Хөвсгөлд нөхөн сонгууль болно

Хөвсгөл аймагт орон нутгийн сонгуулийг дахин явуулахаар болсон байна. Учир нь өмнөх орон нутгийн сонгуулиар бие даан нэр дэвшигчдийг бүртгэж оролцуулаагүй тул хуулийн дагуу сонгуулийг дахин явуулахаар болсон ажээ. Шат шатны шүүхээс бие даагч С.Оюунчимэг, Л.Батхүү, П.Дашзэвэг, С.Гүншир, Ц.Амаржаргал, Ц.Бямбасүрэн, Б.Эрдэнэбаатар, М.Тогтохдэмбэрэл нарыг орон нутгийн сонгуульд шинээр бүртгэж дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Тиймээс СЕХ-оос тус аймагт болох нөхөн сонгуулийн товыг удахгүй зарлах юм байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ