Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстоны 2013 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүн, түүнчлэн Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Б.Коморовскигийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад хийсэн ажлын айчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийн хэрэгжилтийн талаарх үндэсний ээлжит тайлан боловсруулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжин, үндэсний тайлан боловсруулсан тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантегийн 2013 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгав.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ