О.Баасанхүү: Монголд хуульчид нь улстөрөөс хамааралтайг анхаараарай

Ардчиллын төлөөх парламентчдын чуулга уулзалт “Ёсзүй болон хяналт” сэдвээр үргэлжиллээ. Хуралд олон улсын илтгэгч нар “Парламентын гишүүдийн ёсзүй ямар хэмжээнд байгаагаарнь ардчиллыг дүгнэжболно” гэцгээв. ХаринМонголын талаас оролцсон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн илтгэл оролцогчдын анхаарлыг татав. “Азийн орнууд Монголд ирээд чухал асуудал хөндөж байгаад баяртай байна. Ялангуяа, Европын холбооны төлөөлөгчид ирсэнд талархаж буйгаа илэрхийлье.

Сүүлийн үе хуулийг сонголттойгоор хэрэглэх байдлыг Европын холбоо маш их эсэргүүцдэг тухай сонссон.Тухайлбал, Украйнд үүссэн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж эсэргүүцсэн юм байна лээ.Тэгвэл Монголд ч гэсэн иймэрхүү асуудал үүсчихээд байна. Авлига бол бүх оронд хорт хавдар шиг хэцүү зүйл байдаг. Ард түмэн түүнд дургүй. Энэ утгаараа авлига н ьхууль бус систем юм.Энэ систем нь нэг хүнтэй холбоотой биш.Гэтэл Монголын хувьд үүнийг нэг хүний систем гэж үзээд бүх бурууг тэр хүнд тохчихоод “Авлигатай тэмцэж байна. Авлигаас гарах гэж байна. Авлигагүй орон болох гэж байна” гэж ярьж байна. Өнөөдөр манай улс авлигын индексээр урагшилсан нь сайн мэдээ. Гэхдээ та бүхэн хэвлэлийн эрх чөлөөний индексийг харах юм бол хоёр дахин хойшилсон байгаа. Энэ нь Монголд хэвлэлийн эрх чөлөө хаалттай, улстөрчийн гарт байгааг илтгэнэ. Дээрээс нь өрсөлдөгчөө сонгуулийн өмнө ялласан үйлдэл нь олон улсын хэмжээнд учир дутагдалтай харагдаж байгаа нь дамжиггүй. Ичгэвтэр харагдаж байгаа байлгүй. Ардчиллын орнуудын төлөөлөгчид та бүхэн монголчууд парламентын төвшинд авлигатай тэмцэх ёстой гэж байгаа бол улстөрийн оролцоо, хуулийн байгууллагын оролцоо хоёры гтусад нь байлгах талаас анхаарал тавиасай гэж хүсч байна. Хуулийн байгууллага бол улстөрчдөөс тэр дундаа намаас хараат бус байх ёстой. Харин Монголд бол эсрэгээрээ байх шиг байна.Та бүхэн энэ талд анхаарал хандуулаарай” хэмээн тэрээр илтгэлдээ онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ