Р.Амаржаргал гишүүний талаар хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн. Энэхүү асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Харин түүний энэхүү гаргасан үйлдэлд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгаа талаар тоймлон хүргэе.
Ц.Оюундарь: Шантрах үе тохиолдовч тулааны талбарыг сайн дураар орхих эрх байхгүй
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
Р.Амаржаргал УИХ-ын гишүүнд өрсөлдөxөөр нэр дэвшиxдээ Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын xэдэн арван мянган гишүүдийг төлөөлсөн намын xорооны xурлаар орж, нэр дэвшиx эрxээ авч, улмаар AH-ын төлөөллийн төв байгууллага болоx ҮЗХ-ны xурлаар үүнийгээ баталгаажуулж байсан. Сүхбаатар дүүргийн xэдэн зуун мянган иргэдийг төлөөлөн төрийн эрx бариx дээд байгууллагад орж ажиллана xэмээн гарч ирсэн. Иймд УИX-ын гишүүнээс татгалзана гэдэг зүгээр нэг xувь xүнийxээ xувьд гаргаад байдаг шийдвэр биш гэж би xувь xүнийxүү xувьд үзэж байна. Иргэн xүн төрийн шийдвэр гаргаx үйл явцад төлөөллийн ардчиллын зарчмаар өөрийгөө xамгийн сайн төлөөлж чадна гэж итгэсэн xүний төлөө саналаа өгч оролцдог. Эдгээр xүмүүсийн итгэл, сонголтыг УИХ шийдвэр гаргахдаа нухацтай бодоx ёстой. Дайны цагт бол тулаанаас няцаж өргөдлөө өгсөн дайчны хүсэлтийг “За энэ xувь xүний л xэрэг юм даа” гээд шууд хүлээж авдаггүй. Хэдий шантрах үе тохиолдовч тулааны талбарыг сайн дураар орхих эрх ялангуяа олон зуун мянган сонгогчдыг төлөөлж үүрэг хариуцлага xүлээж тангараг өргөсөн УИХ-ын гишүүн xүнд байх ёсгүй. Иймд УИХ Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээж авахгүй байx гэж би хувьдаа найдаж байна”
Ж.Батзандан: Р.Амаржаргалын араас хэдэн гишүүн бүрэн эрхээсээ татгалзах вэ гэдэг нь сонин байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
"Р.Амаржаргал гишүүний хувьд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломж хомс байна гэсэн үндэслэлийг хэлж байна лээ. Харин Р.Амаржаргалын араас хэдэн гишүүн бүрэн эрхээсээ татгалзах вэ гэдэг нь сонин байна. Миний хувьд ч мөн адил иймэрхүү маягаар нам, дарга төвтэй улс төрийн тогтолцоонд удаан байхыг хүсэхгүй байна. УИХ-ын гишүүд бид Монголыг өөрчлөх гэж ирсэн болохоос биш нам дагах гэж, намын даргын бөгсийг долоох гэж ирээгүй. Монгол төрийн нэрийн өмнөөс хэн нэгэн хариуцлага хүлээх л ёстой. Эхнийх нь эрхэм гишүүн болж байх шиг байна. Шаардлагатай бол би ч хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэв.
С.Ганбаатар: Р.Амаржаргал УИХ-ын гишүүн хэвээр үлдвэл Монголын улс төрд нөмөр нөөлөгтэй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
“УИХ-ын нэг гишүүн нөгөө гишүүнийхээ байр суурийг дүгнэхэд хэцүү. Тэр хүн өөрийн хүсэлтээр гэхээс илүү Монголын нам, бүлэглэлийн идээ бээр, ялзрал нь эрүүл, өөрийн гэсэн байр суурь, зарчимтай улстөрчдөд маш хэцүү, халгаатай орон зайг бий болгож байгаагийн тод жишээ. Энэ хүн бол МАНАН-гийн зарчимгүй байдлыг эсэргүүцэж өөрийгөө золиосолж, намчирхсан улс төрийн идээ бээрийг олон түмэнд ойлгуулах гэж байна. Бид хоёр дотно байдаг. Би түүнийг манай “үйлдвэрчний хүн” гэж тооцдог. Надад бэрхшээлтэй, хэцүү үе тохиолддог ч гэлээ ард байгаа дэмжигчдийнхээ хүчээр үргэлж урагшилдаг. Р.Амаржаргал УИХ-ын гишүүн хэвээр үлдэж, зарчимтай, үнэн дуу хоолойгоо хүчтэй гаргах юм бол надад болон Монголын улс төрд нөмөр нөөлөгтэй”
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ татгалзсанаар асуудал шийдэгдэхгүй
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар
“Өргөдөлд ямар шалтгаанаар чөлөөлөгдөхийг хүссэнээ дурдаагүй байна. Өмнө нь Р.Амаржаргал гишүүн “Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна, иргэдийн амьдрал хүнд байна” мэдэгдэл гаргаж байсан. Энэ үндэслэлээр нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзав уу гэж ойлгож байна. Эл үндэслэл маш ач холбогдолтой. Улс орны эдийн засгийн байдал муудаж, Засгийн газрын хариуцлагагүй байгаа энэ үед тухайн гишүүн хариуцлагыг өөртөө авч байгаа нь шударга, эх оронч байр сууриа илэрхийлж байгаа явдал. Гэхдээ Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ татгалзсанаар асуудал шийдэгдэхгүй. Харин ч түүн шиг нэр хүндтэй, “цэвэр”, том эдийн засагч төр засгийг шударгаар ажиллуулахын төлөө парламент дотроо байж тэмцэх ёстой. УИХ-ын гаднаас шүүмжлээд улс орны эдийн засагт өөрчлөлт орохгүй. Цаашид өөрөө үлгэр жишээ үзүүлэн ажиллах нь дээр”
Д.Эрдэнэбат: Ийм алхам хийсэнд хувь хүнийхээ хувьд харамсаж байгаа
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
“Р.Амаржаргал гишүүний асуудлыг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Р.Амаржаргал гишүүнийг шуудхан хэлье. Р.Амаржаргал гэдэг хувь хүн биш, Монголын төрд олон жил зүтгэсэн, үнэ цэнэтэй. Зөвхөн Ардчилсан нам ч биш. Тийм учраас бүх зүйлийг олон талаас нь бодох ёстой. Р.Амаржаргал гэдэг хүн Ардчилсан намаас нэр дэвшсэн. Ардчилсан намын үнэ цэнэтэй капиталын нэг. Гэхдээ Ардчилсан нам өөрсдийнхөө лидерүүдээр дандаа бахархаж явдаг байсан. Гэхдээ Ардчилсан намын лидерүүдээс хэн ч ийм алхам хийж байгаагүй. Р.Амаржаргал гишүүнийг ийм алхам хийсэнд хувь хүнийхээ хувьд харамсаж байгаа. Гэвч эцсийн шийдлийг УИХ хийнэ”
А.Бакей: Намын хамт олны хүрээнд ч яригдах асуудал
УИХ-ын гишүүн А.Бакей
“Хүндэтгэх шалтгаан гэдэг дээр ямар тайлбар хэлэхийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл өргөдөлдөө тодорхой бичээгүй, хуулийн заалтыг л бичсэн байгаа. Ер нь тойргоос сонгогдсон гишүүн гэдэг цаана нь маш олон сонгогчийн хүндэтгэл байгаа. Хэдийгээр улс төрийн үүднээс дээрх шийдвэрийг гаргаж байгаа ч гэсэн сонгогчдын саналыг бас харгалзах байх. Нөгөө талаар намын хамт олны хүрээнд ч яригдах асуудал юм”
Д.Ганбат: Намтайгаа, нөхөдтэйгөө ярилцаж байж энэ шийдвэрийг гаргах ёстой
УИХ-ын гишүүн Д.Ганбат
“Хүний эрх гэдэг талаасаа ямар ч хүн өөрийн байр сууриа илэрхийлэх эрхтэй шүү дээ. Тиймээс ийм тийм гэж ярих нь өөрөөсгөл зүйл. Гэхдээ Р.Амаржаргал гишүүн өөрөө тайлан тавьж таарах байх. Тэрнээс нь харж дүгнэлт хийнэ. Харин одоо ямар нэгэн зүйл ярих нь илүүц биз. Ер нь олон жил төрд ажилласан хариуцлагатай гишүүний хувьд намтайгаа, нөхөдтэйгөө ярилцаж байж энэ шийдвэрийг гаргах ёстой байсан байх. Яагаад УИХ-ын гишүүнээсээ татгалзсан шалтгаанаа удахгүй тайлбарлах биз”
Н.Алтанхуяг: Тэр бол хувь хүний асуудал
Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг
“УИХ-ын даргад өргөдлөө өргөн барьсан байсан. Намын даргын хувьд уулзаж ярьсан зүйл одоогоор алга байна. Тэр бол хувь хүний асуудал учир өөрөөс нь асуу”
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ