МАН-ын шинэ удирдлага орон нутагт ажиллана

МАН-ын шинэ удирдлага маргаашнаас эхлэн орон нутагт ажиллана. Тэд 27 дугаар их хурлын шийдвэрийг нийт гишүүд дэмжигчиддээ танилцуулах аж. Хангайн бүсийг УИХ-ын гишүүн Д.Содбилэг, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар удирдан ажиллах бол төвийн бүсийг Ж.Эрдэнэбат, Н.Энхболд, Су.Батболд, Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нар удирдах аж. Харин зүүн зүгийн аймгуудад Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин, баруун аймгуудад Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ц.Дашдорж, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар ажиллахаар болжээ. Тэд ирэх сарын 02-н хүртэл ажиллах аж.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ