“Хэцүү ангийнхан” Засгийн газраа унагаж магадгүй

М.Энхболд МАН-ын дарга болсон нь Н.Алтанхуягийн Засгийн газарт яавч сайн хэрэг биш.
Ерээд оны сүүлчийн “Ардчилсан холбоо” эвслийн анхны Засгийн газрын хувь тавилан дахин давтагдаж магадгүй бололтой. Тэгэхэд М.Энхсайханы танхим жил есөн сар л насалсан.
Харин шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг МАН-ын дарга М.Энхболд намрын чуулган завсарлахаас өмнө буюу усан могой жилийн шувтаргаар өргөн барьж болзошгүй.
Энэ операци амжилтад хүрвэл МАН бас дахиад “тийн ялагч” болно.
{---left---} Сүүлийн үед УИХ-ын гишүүн сайд байж болохгүй гэсэн яриа хүчтэй гарах болов. Уржигдар болсон “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн зарчмыг би бүрэн дэмжинэ гэж хэлсэн нь учиртай. 2008 оны сонгуулийн дараа Н.Алтанхуяг АН-ын дарга болонгуутаа С.Баяртай стандарт бус Засгийн газрын дээвэр дор дэр нэгтгэсний гор гарахыг байг гэхгүй.
{!!!left!!!}МАН-ын хувьд МАХН-ыг засгаас гаргаж л байвал яасан ч хамаагүй. Удахгүй Н.Энхбаяр эрүүл саруул болоод эх орондоо морилох нь МАН-ын хувьд хар дарсан зүүд болоод байгаа. Хэрэв АН, “Шударга ёс” эвслийн хамтарсан засаг нурвал АН-ын хувьд ИЗН болон бие даагч гишүүдийн бүлэгтэй хамтарч, шинэ Засгийн газар байгуулна гэсэн таамаг байна. Саяхан С.Оюун санал чангаах чансаатай арван гишүүнийг дагуулж БНСУ-д аялсан нь сайн санааны хэрэг бус. Тухайлбал, тэдний дотор эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Бакей, О.Баасанхүү, С.Ганбаатар, Г.Уянга, А.Телейхан нар багтжээ. Шинэ Ерөнхий сайдаар Х.Баттулгыг олон хүн төсөөлж байгаа юм.
Харин Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс татгалзана гэсэн нь зүгээр лааз өшиглөнө гэсэн гэнэн асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Тэр нэг бол нам дотроо фракц байгуулна, үгүй бол шинэ нам байгуулна, эсвэл сайд болно. Харин тулхтай энэ улстөрчийг анхнаасаа үл ойшоосон АН-ын даргын толгойлсон Засгийн газар огцорвол тэр Гадаад харилцааны юм уу, Сангийн сайд болох бүрэн боломжтой.
Ерөнхийлөгч өнөөдөр Зүүн өмнөд Азийн орнуудаар мордлоо. Төрийн тэргүүний Лаос, Кампучи, Мьянмар зэрэг улсад хийх айлчлалын явцад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ түүнтэй Лаост уулзаж магадгүй тухай арлын орны хэвлэлүүд шуугиж эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчлахдаа тэнд сураггүй болсон япончуудын хувь заяаны талаар санаа тавьсан нь ийм алхам хийхийг үгүйсгэхгүй гэнэ. Тэгээд ч Токиогийн төв дэх хойдчуудын нэгэн томоохон барилгад манай “Авар” гэдэг компани эзэн сууж байгаа нь дэлхийн дээд хүрээнийхний анхаарлыг эрхгүй татаж байгаа. Эрчүүдэд бас бус яриа байгаа л биз.
Ноосоо тушаачихлаа, эхнэрээ буцаачихлаа, намын батлахаа өгчихлөө, одоо ч санаа зовох юмгүй дээ гэдэг шиг ирэх оны төсвөө баталчихсан “хэцүү ангийнхан”-д хийх ажил их байнаа.
Ааяа доктор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ