Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх санал гаргана

УИХ дахь Бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудалтай холбогдуулан өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Тэд Үндэсний их баяр наадмын тухай хуулинд оруулж ирж байгаа гол заалтуудыг дэмжиж байгаа бөгөөд өвлийн уралдааныг хязгаарлахыг дэмжиж байгаа. Харин бүсийн уралдааныг зохион байгуулахыг хязгаарлаж, улсын цолонд оруулахгүй гэдгийг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл морин уралдаан бүс нутагт ихээхэн хөгжиж байгаа. Бүсийн уралдаан улсын цолонд ордог болсон тул уяачид идэвхтэй оролцдог болсон. Улаанбаатар хотноо зохион байгуулаад улсын цол олгоод байвал морин уралдааны спорт хөгжихгүй.
Үүнээс гадна зарим Христийн шашинтай орнуудад Христийн баярын өдрийг тэмдэглэдэг. Үүнтэй адилтган Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох санал оруулна гэв.
Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж буй талаар мэдээллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Иргэдийн эрүүл мэндийн даатгалын төлсөн мөнгийг Засгийн газар өнөөдрийг хүртэл төсвийн мөнгө шиг зарцуулж ирснийг зогсоох хэрэгтэй.Эрүүл мэндийн даатгалд төлж буй мөнгийг хариуцлагатай, үр дүнтэй байлгая. Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ сэтгэлд хүрсэн үйлчилгээ авч чаддаггүй.Гэтэл нэг ч эмнэлэг үүнийхээ төлөө хариуцлага хүлээсэнгүй. Өөрөөр хэлбэл хариуцлагын тогтолцоо алга.Харин эмнэлгүүд тэр мөнгийг дундаас нь дамжуулж байгаа Засгийн газар, сайд дарга нарт таалагдахын төлөө ажиллаж байна. Энэ хуулийн гол үзэл баримтлал бол даатгуулагчид Эрүүл мэндийн даатгалын газрын даргыг халдаг, сольдог мөнгийг нь авчихаад муу үйлчилгээ үзүүлээд байгаа эмнэлгүүдэд хариуцлага тооцдог байх хуулиар эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм” гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ