С.Билэгт: Хэзээ нэгэн цагт үнэн ялна гэдэгт итгэж байна

"Ноёд" группын Ерөнхийлөгч Г.Буяндоржийг хэд, хэдэн хэрэгт хамаатуулан саатуулан шалгаж байгаа билээ. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийсэн хятадуудыг залилж 1,2 сая ам.доллар залилсан, хуурамч нотлох баримт бүрдүүлэн шүүхийн байгууллагыг ашигланхууль бус шийдвэр гаргуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас оргон зайлсан гэх мэт. Хэргийг өдгөө УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа юм. Харин түүний холбогдсон нэг хэргийнх нь хохирогч болох С.Билэгттэй ярилцсанаа хүргэе. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэлээд хаалттай хүн юм. Түүний болсон хэрэг явдлын талаар хэрхэн ярьсныг дэлгэж байна.

-Г.Буяндорж та хоёр "Ноёд" гэдэг компанийн өмчийн харилцаанд маргаан үүссэн гэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг харж байхад Г.Буяндорж танд худалдсан компаниа дараа нь луйврын аргаар авах гэж оролдсон юм шиг ойлгогдож байна?

-Одоо энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байхад хамаагүй зүйл яриад баймааргүй байна. Яах вэ, нэг талын мэдээлэл хэт их гарч байгаа учраас өөрийн байр сууриа илэрхийлэх нь зөв байх. С.Билэгт гэдэг эмэгтэй бол Г.Буяндорж, Т.Ариунаа нарыг бодвол нэр сүртэй, алдар хүндтэй хүн биш. Жирийн нэгэн эмэгтэй, эх хүн. Гэтэл жирийн иргэн нь элдвээр бичүүлж, нэр сүртэй нь өөрийгөө буруугүй мэт худал мэдээллийг тарааж байгаад харамсч байна. Нэртэй, төртэй хүн жирийн иргэн хоёр хуулийн хувьд эрх тэгш байх ёстой. Буруутай бол буруугаа хүлээн зөвшөөрөх соёлтой байх ёстой байхгүй юу. Хэрэг явдлын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөндөө гарсан. Гэхдээ болсон явдлын талаар ярихад ийм байна.

Г.Буяндоржоос би "Ноёд констракшн" гэдэг компанийг худалдаж авсан. Г.Буяндорж гэхээс илүү түүний хамаатан болох Д.Батжаргал нь энэ компанийн захирал гэсэн албан тушаалтай байсан учраас түүнээс худалдаж авсан. Намайг анх авахад ямар ч кадастрын зураг зөвшөөрөлгүй хоосон газар дээр дөрвөндавхар карказ цутгасан, 13 давхар орон сууцны барилга барих зурагтай ийм л жижигобьект байсан юм. Тэр үеийн түүх болон үлдсэн зураг нь ч бий. Г.Буяндоржэнэ объёоктоо өөрөө үнэлээд надад зарсан.Би энэ мөнгийг нь бүрэн гүйцэт төлөөд хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулаад хуулийн этгээдийн бүртгэлийн газараар орж бүртгүүлээд энэ компанийг шилжүүлж авсан.Үүнийг нотлох баримт бичиг, гэрээ хэлэлцээр нь Буяндорж, Батжаргал нарт болон надад мөн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт байдаг юм. Гэтэл өөрөө зарж мөнгө авчихаад, худалдах, худалдан авах гэрээгээ хийчихээд огт чимээгүй явж байгаадэцэст нь өнөө барилга нь сүндэрлээд босоод ирэхээр нь хууль бус элдэв арга хэрэглэж минийх гэж дайраад байж болохгүй биздээ. Би энэ хууль бус явдлын эсрэг өөрийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалах гэж яваа жирийн л нэг эмэгтэй. Энэ барилгыг барих гэж хэдэн ажилчидтайгаа хамт хүйтэнд хөрч, халуунд шарагдан байж байшингаа босгож байхад Г.Буяндорж гэнэт гарч ирснээ минийх гээд дайраад байгааг хараад цочирдсон шүү. Нөгөө талаас Г.Буяндорж надад худалдсан газар, байшин нь бичиг баримтын асар зөрчилтэй. Үүнийг эмхлэх, цэгцлэх гэж өчнөөн хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан гэдгийг өөрөө ч сайн мэдэж байгаа. Анх зарахдаа "Найз нь бичиг баримтын зөрчлөө арилгахад туслана” бичиг баримт юу байхав би бүгдийг танина миний найзууд байдаг юмгэж амлаж байгаад зарсан мөртлөө үгэндээ хүрч огт туслаагүй утсаа салгаж алга болсон шүү дээ.

-Ямар ямар зөрчил байсан юм бэ?

-Өөрийнх нь газрын зөвшөөрөлтэй гээд зарсан карказ босгосон тэр газар зөвшөөрөлгүйхарин нөгөө албан ёсны зөвшөөрөлтэй газар нь босгосон карказынх нь хажууд байж таарсан. Харин карказийн дор байсан газар нь хэн нэгний өмчлөлд байгаагүй газар байсан юм билээ. Ингээд газрыг нь албан ёсны болгох гэж олон ч даргын үүд хаалгыг сахиж байж нэг юм албан ёсны болгож авсан. Аз болоход, энэ газар нь хэн нэгний өмчлөлд байгаагүй нь ажилд маань овоо түлхэц болсон. Хэрэв хэн нэгэн хүний өмчлөлд байж "Энэ карказаа нураагаад авцгаа. Энэ чинь миний газар" гээд зүтгэсэн бол худалдаж авсан хэдэн зуун сая салхинд хийсэх байсан байх. Нөгөө талаас надад зарах үед энэ барилга нь ямар ч кадастрын зураггүй, дээрээс ньажлын зургаа баталгаажуулаагүй, магадлан шинжилгээнд оруулаагүй. Барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө ч аваагүй. Газрын зөвшөөрөлгүй, дулаан, цахилгааны ч гэсэн зөвшөөрөлгүй гээд карказ босгосноос өөрөөр ямар ч ажиллагаа байгаагүй. Ийм олон зөрчлийг арилгахын тулд хүсэлт, өргөдлөө барьж гүйсээр байгаад өчнөөн цаг хугацаа зарцуулсан. Хөрөнгө мөнгө ч гэсэн зарцуулсан. Ийм юм зарчихаад зөрчлийг нь арилгаж, барилга нь сүндэрлээд босоод ирэхээр гэнэт минийх гэж дайрах увайгүй зан гаргаж байгаад дотроо харамсч л суудаг юм. Тэгээд бүр хуульбус аргаар шүү дээ.

-Энэ зөрчлийг арилгахын тулд хэдий хэмжээний хохирол амссан юм бэ?

-Яг нарийн тооцсон юм алга. Ямар ч байсан нэг дарга дээр зөрчлөө арилгах гээд ороход “Ноёд” гэдэг нэрийг сонсоод нүүрээ буруулаад хүлээж авдаггүй олон хүн байсан. Багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байж бүх зөрчлийг арилгасан. Бүр барилгаа барьж дуусаад хүлээлгэж өгөх хугацаа нь болсон байсан ч газрын зургаа мэдээллийн санд оруулж чадахгүй хүлээж байлаа. Өнөөдөр өөрийнхөө хийж бүтээснийг харахад нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, хэдэн айлыг ч болов орон байраар хангасан байна. Богино хугацаанд амжилттай ажилласныг үнэлж шилдэг татвар төлөгчөөр хоёр удаа, нийгмийн даатгалын шагналыг хоёр удаа хүртсэн байна. Дээрээс нь барилгын салбарт ч шилдэгээр шалгарсан, "Хүндэт" одонгоор шагнагдсан гээд багагүй амжилт гаргасан байна шүү. Өдөр, шөнөгүй амралтгүй ажиллаж байж ийм амжилт гаргасан юм. Тэрнээс биш Ариунаагийн яриад уйлаад яваад байгаа шиг 808 айлын орон сууц ч гэх шиг, 6 тэр бум швецарын банкин дахь мөнгө ч гэх шиг, 13 тэр бум хөрөнгөтэй компани ч гэх шиг зүйлүүдийг дээрэмдээд авчихсан юм биш.13 тэр бум хөрөнгөтэй компани байсан бол үүсгэн байгуулагдсанаасаа хойш надад худалдагдах хүртлээ дандаа Х тайлан гаргаж өгч байсан түүхтэй юм байна лээ. Тэгэхлээр татвараас зугатааж чадаж байсан байгаа биз. Сэтгүүлчид та нар өөрсдөө ирээд сая харсан байлгүй энд ямархуу хэмжээний бүтээн байгуулалт өрнөж байгааг. Үнэндээ одоо л дөнгөж2 дахь барилгаа барьж дуусаад нийтдээ 200-аад айлын оршин суух орон сууц бэлэн болж байгаа нь энэ шүү дээ. Тэгээд би гайхдаг юм. ЭнэАриунаа нь эсвэл өөр газар байршилтай 808 айлын орон сууцыг андуураад өөрийнхөө эзэмшлийн гэжБуяндоржийн хэлснээр ойлгоод яриад явдаг юм болов уу, ингэж байхаар нэг удаа болов ирээд энд ямархуу бүтээн байгуулалт болж байгааг нүдээрээ хараад эргэлзэээгээ арилгаад зөрүүтэй мэдээлэл цацаж уйлж дуулж явахаа больчихдоггүй юм байх даа гэж... Шунахай сэдэлтээр хүний хөдөлмөр хөрөнгийг завших гэж бодон хөндлөгөөс харж байгаад гэнэт гарч ирээд энэ бүгд минийх гээд хууль бус аргаар өөрийн болгох гэж дайрч байгааг хараад суух хэрэг үү. Хуулийн байгууллага үнэн мөнийг тогтоож өгөх ёстой.

-Г.Буяндоржийг танай компанийг эзэмшилдээ авахын тулд Сэлэнгэ аймгийн хоёр шүүгчийг ашигласан гэх юм билээ. Энэ талаар тодруулж болох уу?

-Тэр хоёр шүүгчийнх нь нэр усыг хэлээд яах вэ. Хүний амьдрал хойно хэвлэл мэдээллийн хэрэгслээр муугаар гарах нь хэцүү байх. Би ч гэсэн өөрөө эх хүн учраас аливаа асуудалд нухацтай, хүлээцтэй хандахыг хүсэх юм. Юу болсон гэхээр "Ноёд констракшн" компани нь Г.Буяндоржийн хамаатан болох Д.Батжаргалын нэр дээр байсан. Д.Батжаргалын нэрээс надад дамжиж худалдагдсан гэсэн үг. Гэтэл Буяндорж нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан Д. Батжаргалаас С.Билэгтэд шилжсэн гэсэн тэмдэглэгээг арилган Д. Батжаргалд компани хэвээрээ байгаа мэт нотлох баримтыг бүрдүүлэн өгч надад мэдэгдэлгүйгээр компанийг шилжүүлэх хууль бус үйл ажиллагаа явуулсан юм. Энэ бол гэмт хэрэг биздээ. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлчийн компаний эзэн нь Батжаргал болж жүжиглээд Батжаргалыг Буяндоржийн ах Дамдиндорж, дүү Бямбадорж нар нь шүүхэд өгсөн болж нэхэмжлэл гарган түүний хариуд Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Буяндоржийн эгчийн хүүхэд Ууганбаяр нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчбайна гэсэн мэдүүлгүүдийг өгөөд шүүхээр шийдвэр гаргуулсан байх жишээтэй. Энэ нь угкомпанийг надад худалдсан гэдгээ шүүхээс нууж байгаад намайг оролцуулахгүйгээршийдвэр гаргуулсан үйлдэл байхгүй юу. Үүнийг хүндрүүлж авч үзвэл ах дүү нар шүүхийн байгууллагатай хуйвалдан дээрмийн хэрэг үйлдсэн гэж үзэх ч тал бий. Хэрэв Буяндорж нь энэ компаний өмчлөгч байгаад надад залилуулсан юм бол заавал надаас далдуур хууль бус шийдвэр гаргуулж явах шаардлага байсан уу, шүүхийн өмнө надтай мэтгэлцээд нотлох баримтуудаа гаргаж тавиад хуулийн дагуу зөв шийдвэрээ гаргуулчихгүй юунаас айсан юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байгаа биздээ. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бидний үед мөн шүүхийн шинэчлэл хийх гэж хичээж байгаа ерөнхийлөгчтэй өнөө үед ийм улаан цайм иргэн, шүүх гэжбайж болох уу. Миний хувьдшүүхийн шийдвэр гүйцэтгэгч орж ирээд "Энэ компани чинь бусдын нэр дээр байна. Чөлөөл" гэхчилэн цочирдмоор юм ярихаар нь ямар үндэслэлээр ингэв гэдгийг асуухад Сэлэнгэ аймгийн сум дундын шүүгч болон Зүүнхараа хотын шүүхийн шүүгчийн хоёр захирамж үзүүлэхэдл анх мэдэж хууль шүүхийн байгууллагын ажилтаны үйлдсэн гэмт хэргийг шалгадаг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар өргөдөл гаргасан юм. Асуудал ердөө энэ. Нөгөө талаас нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа үл хөдлөх хөрөнгө эзэмшлийн асуудлыг хаа хол сум дундын 2-р шүүх шийдсэн нь өөрөө бас л хууль зөрчсөн шийдвэр гэдэг нь харагдаж байгаа биздээ. Ийм ч учраас нутаг дэвсгэрийн харъяалалын дагуу Улаанбаатар хотыншүүхэд өмчлөлөө тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Ингэж шүүх хууль хяналтын байгууллагаар хуулийн дагуу зөв буруугаа тогтоолгохоор хандсан минь Буяндорж,Ариунаа нарынзалилагч эмэгтэй гэжхэлүүлэхэд хүрч байгаа бололтой.

-"Ноёд" гэж компани Улсын бүртгэлийн газарт хэнийх нь нэр дээр байдаг юм бэ?

-Яах вэ, Г.Буяндорж нийгэмд "Ноёд" группын ерөнхийлөгч гэж өөрийгөө тараасан байдаг. Ах дүүс, найз нөхдийн хүрээнд "Ноёд" групптай мэт ярьдаг ч бодит байдалд ийм нэртэй компани улсын бүртгэлд огт байдаггүй. "Ноёд" гэдэг нэртэй компанид ч хувь эзэмшдэггүй. Харин ах дүүсийн хэмжээнд "Ноёд" гэж ам хэлээрээ тохиролцсон юм байдаг юм шиг байна. Түүнийг бол бид мэдэхгүй. Хуулиар буюу албан ёсоор тийм нэртэй компани байхгүй. Тиймээс ноёд группын охин компани байхгүйнь ойлгомжтой. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний эсрэг элдэв гүтгэлэг гарах л юм. Т.Ариунаа нь болохоор миний нэр сүр юу ч биш байж гээд сонинд байн байн ярилцлага өгөх юм. Нэртэй сүртэй байлаа гээд хуулиас дээгүүр байх ёстой юм уу. Жирийн иргэний гаргасан гомдол нэр сүртэй хүний хажууд худлаа байх ёстой гэж үү. Би ч гэсэн аав ээжээс оноосон нэртэй үр хүүхэдтэй, ах дүү амраг садантай хүн шүү дээ. Хамгийн гол нь үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг шиг тун удахгүй хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж дуусаад эцэслэн шийдэх биз ээ. Тэр үед хэвлэл мэдээлэлд хандахад болно гэж бодоодэцэс төгсгөлгүй ундарч буй ажлаа амжуулаад л явж байна. Үнэнийг хэлэхэд надад эцэслэн шийдэгдээгүй хэрэгт ач холбогдол өгч хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан худал мэдээллийн эсрэг ийм балиар хов жив хөөцөлдөөд явж байх зав үнэхээр байдаггүй ш дээ. Өнөөдөр гэхэд цаг хэд болж байна тэгэхэд бид ажиллаад л байж байгаа биздээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэр олон удаа бичүүлснээрээ ялдаг бол Г.Буяндорж аль дээр ялчихсан байх байсан. Хуулийн байгууллагад гаргаагүй гомдлоо хэвлэлээр л цацаад байгааг нь ойлгохгүй юм. Өөрсдөө энхийн тагтаа болж, намайг хар хэрээ болгох гэж оролдохынхоо оронд үнэнээ хүлээгээд явах нь өөрт нь хэрэгтэй биз дээ. Анх Г.Буяндорж дөрвөн давхарын карказаа зохих үнээр үнэлээд зарсан. Харин би дараагийн барилгаа газар шорооных нь ажлаас эхлээд яг Буяндоржоос авсан шиг хүртлэх карказ босгоод зардалаа тооцоод үзэхэд Буяндоржид өгсөн мөнгөний 50 хувь нь орсон баримт байдаг юм. Гэхдээ яах вэ, наймаанд ашиг гэж байдагучраас үүнд би эмзэгээр хандаагүй.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Г.Буяндорж өөрөө залилуулсан байх магадлал байна гэж хэлсэн. Үүнийг аль хэрэгт хамаатуулж хэлсэн юм бол. Сайдын энэ ярианы дараа зарим хэвлэлээр танд залилуулсан мэт бичсэн байна лээ?

Хууль зүйн сайдын хэлсэнийг зурагтаар сонссон. Яг одоо хэвлэл мэдээлэлээр цацаад байгаа шиг бусдад залилуулсан байх нөхцөл байдал үүссэн гэж хэлээгүй л байхгүй юу. Буяндоржийн хэрэгт надаас өөр олон хохирогч байдаг юм билээ тэдний хэнийх нь ч хохирогч гэж нэр заан яриагүй байхад шууд л надтай холбон бичиж эхлэсэн нь нөгөө л захиалгат сенсаци нь юм байлгүй дээ. Би бол ойлгохдоо гэм буруутайг шүүх эцэслэн тогтоогоогүй байхад хүнийг буруутай гэж үзэхгүй магадгүй эсрэгээрээ хохирогч болохыг үгүйсгэхгүй гэсэн ерөнхий зарчимыг баримтлан хэлсэн байх гэдэг талаас нь ойлгож байгаа. Миний гаргасан гомдол нь Г.Буяндоржид үүссэн байгаа хэргүүдийн хамгийнотгон нь гэх юм уу даа. Тэгээд ч энэ хэрэгт Г.Буяндорж өөрөө хохирогч болох ямар ч боломжгүй. Өөрөө худалдчихсан компаниа дараа нь Ноёд гэдэг нэрийг ашиглан минийх гэж дайрах нь залилуулсан хэрэг үү. Худалдах, худалдан авах гэрээгээ байгуулчихаад, худалдсан мөнгө төгрөгөө авчихаад шүү дээ. Хамгийн энгийн жишээ хэлэхэд би өөрийнхөө унаж байсан машиныг нэг найздаа зарлаа гэж бодъё. Найздаа машиныхаа бичиг баримтыг нь өгч, худалдсан төлбөрөө өөртөө авчихсан атлаа дараа нь гудамжинд нөгөө машин чинь гялалзсан явахыг хараад "Өө, энэ чинь миний машин. Өг" гээд дайрсантай адилхан шүү дээ. Ийм байж болохгүй.Тэгээд ч бас зөвхөн машин зарахтай зүйрлүүлэх аргагүй, авсан юман дээрээ үргэлжлүүлээд өч дөчнөөнбүтээн байгуулалт хийчихээд байхад намайг элдэвээр харлуулах гэж оролдож байгааг зүгээр харж сууж бас чадахгүй нь. Манай өмгөөлөгч нэг сонин, нэг сайтыг нэр хүндэд халдсан хэргээр хуулийн байгууллагадөгсөн байгаа. Адаглаад л анх энэ компанид надтай мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн ажилчид маань хуулийн байгууллагад ямар байсан карказ ямар барилга болов, хэн ажиллав гэдгийг хэлэх ёстой байх гэж үзсэн.

-Таныг Г.Буяндоржийг залилж, компанийг нь авсан. Зээл олж өгнө гээд нэр дээрээ шилжүүлсний дараа бултсан гэж хэвлэл мэдээллээр гарч байна?

-Хэвлэлд гарсан зүйл үнэхээр нэг талаасаа, зөвхөн Билэгтийг харлуулах гэсэн байгааг та бүхэн анхаарч сайн үзээрэй. Ер нь Буяндорж гэж нэг гэнэн цагаан, Билэгт гэжайхтар залилагч хүн гараад байгааг хүмүүс уншаад хэний талд юу яриад байгаа захиалгат мэдээлэл вэ гэдгийг ойлгоно биз. Буяндорж, Ариунаа нар үндэсгүй хөрөнгөжлөө гэж намайг гүтгэж байгаа шигээ өөрсдөө хүний хөдөлмөр хөрөнгийг завших нэж улайран дайрч элдэв хууль бус аргуудыг хэрэглээд удаа дараа дайрах үед нь Буяндоржид хандан нүүр тулан уулзаж уяир байдлыг асуух гэсэн боловч байрны гаднаас бусдыг турхиран оруулчихаад өөрөө зугтаагаад алга болчихдог байсан мөртлөө энэ үйлдэл нь гаарч удаа дараа давтагдахдаа залилан, дээрмийн хэргийн шинж агуулжүүндээ хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүсийг ашигласан болохоор би хуулийн дагуу гомдлоо гаргасан юм аа. Гэтэл Буяндоржийг шалгаж байсан бусад хэргүүд байсан юм билээ. Тэр хэргүүдтэй нь нэгтгээд явж байгаа юм билээ. Би бас л нэг хохирогч.Одоо хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор үүнээс цааш би олон зүйл ярихгүй.Харин тодорхой хугацааны дараа, тун удахгүй бүх зүйлийг дэлгэн тавина. Хэвлэд гарсан зүйлийгта бүхэн хараарай. Ер нь хүн“би мөнгө олно, байраа, компаниа миний нэр дээр болго”гэхээр “өө, заа за ” гээд л бүх юмаа хүний нэр дээр болгоод байна гэж байх уу. Эрүүл ухаанаар бодоход. Тэгээд Буяндорж тийм гэнэн хүн үү. 13 тэрбумын хөрөнгөө ямар ч эргэлзээгүй зургаан тэрбумын зээл гэх зүйлд тавих уу? Барилгын 20 хувь дутуу байсан юм бол тэр их мөнгө хэрэг болох уу гээд маш олон утга учиргүй, логикгүй зүйл байгаа. Тэхээр энэ бүхэн зохиомол, гүтгэлэг гэдэг нь юм ойлгодог хүмүүст шууд ойлгогдож байгаа байх аа.

Таныг хуулийхантай холбоотой, компанийн гэрчилгээ, тамга хулгайлж, Хууль зүйндэд сайдад хүргэж өгсөн гэсэн байсан?

-Би бас хүн шүү дээ. Алдар цуутай, олны танилд нь хуулийн байгууллага үйлчлэх ёстой юм уу. Нийт иргэндээ шударгаар үйлчлэх ёстой гэж би боддог. Буяндорж, Ариунаа хэн билээ. Би хэн билээ. Би бол бизнес хийж, хэсэг хүнийг ажлын байртай болгож яваажирийн нэгэн эмэгтэй. Хүн өөрөө өөрийнхөө юмыг хулгайлна гэж хэзээ ч байхгүй биз дээ. Хүний гэрчилгээг аваад л сейфендээ хадгалаад л дахиад өөр хүнд шилжүүлээд л сууж байдаг хуулийн ажилчин гэж байх уу. Арай дэндүү гүтгэж байгаашүү.Одоо цагтдөнгөж нэг 200-д айлыг орон сууцтай болгох гэж хичээн ажиллаж яваа хэн нь мэдэгдэхгүй эмэгтэйд үйлчилдэг цадигаа алдсан хуулийн байгууллагын ажилчид гэж байх уу. Надаас илүү олон жилийн өмнөөс гарт баригдах нүдэнд үзэгдэх юмтай бизнес хийсэн хэдэн тэр бумаар тоологдох хөрөнгөтэй хүмүүс зөндөө л хэл аманд өртөж Ганц худагт ордог л биз дээ.Мөнгө аваад хүнийг хэрэгт хийгээд, нөгөөг нь авч үлдээд байдаг тийм хууль өнөөдөр үйлчилж байсан бол тэд энэ Ганцхудагийг тойроод л гарах байлгүй. Хэдэн жилийн өмнө Буяндорж хуулийнхнийгашиглаж хууль бус үйлдэл хэрэгжүүлээд дараа нь өөрөө уснаас хуурай гарч өөртөө тусалсан бүх хүмүүсийг шоронд явуулсан тэдний ар гэр, үр хүүхэд, амь амьдралаар тоглоод явсан гашуун үнэн хэвлэл мэдээллээр бишгүй л бичигддэг ш дээ. Яг тэрэн шигээбодож дээрэм хийх гээд чадаагүй, үнэнд гүйцэгдсэн л байхгүй юу. Шударга нийгэм, шударгахуульшударгаерөнхийлөгч, хуульчид энэ төрд гарсан гэдгийгбидбүгд мэдэж байгаа. Үндсэндээ хууль хяналтын байгууллагыг миний нэрийн ард хавчуулан бүтэн 5 сар хэвлэл мэдээллээр гүтгэж доромжиллоо. Энэ бол эмгэнэл. БуяндоржАриунаахоёр хэвлэл мэдээлэлд бичигдэж байгаа шигээ тийм мундаг хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүнд залилуулсан бол эхний ээлжинд цагдаад гомдлоо гаргаж түүнийгээ нотлоод л асуудлыг шийдүүлэх бүрэн эрхтэй Монгол улсын иргэд биз дээ. Гэтэл үндсэн явах чигээ хаяад хэвлэл мэдээллээр элдэв янзын гүтгэлэг бичүүлээд яваад байгааг юу гэж ойлгохоо монголын ард түмэн өөрсдөө мэдэхтэйгээ мундаг мэдрэмжтэй иргэд шүү.

-Хэрэв Г.Буяндорж буруугаа хүлээн зөвшөөрөөд танаас уучлалт гуйвал уучлах уу. Гомдлоо татах уу?

-Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин үүний оронд "Энэ байшинг чамд зарсан нь буруу байж. Зах зээлээ дагаад барилга ашигтай болохыг мэдсэнгүй. Ашиг олох боломж нь байж" гэж хэлээд тусламж гуйсанбол би зүгээр байхгүй. Орлого, зарлагаа тооцоод ямар нэгэн байдлаар туслахыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь хууль бус аргаар залилсан учраас одоо бол түүний энэ үйлдлийг уучлах боломжгүй. Урьднь би түүнд тусалсаар ирсэн. Итгэж байсан. Ломбардад машинаа тавиад авч чадахгүй байхад нь хүртэл авч өгч байлаа. Хүүхэд байр түрээслэх гэсэн юм мөнгө хэрэгтэй байна гэхээр нь ч гэсэн туслаж байсан. Үүнийг өөрөө ч гэсэн мэдэж байгаа. Эцэст нь дахин хэлэхэдөнөөдөр шүүхийн шинэчлэл яригдаж байгаа энэ үед асуудлыг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байгаа.Хуучин бол МАН-ын засгийн үед Г.Буяндорж ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулсан байсан ч аврагддаг байсан байж болно. Та нар дарханы хэргийг санаж л байгаа байх Буяндорж нь хэрэгт холбогдоод эцэс сүүлдээ хууль хяналтынхан буруутаад өөрөө огт ял шийтгэлгүй үлдэж байсан ш дээ.Одоо бол өөр шүү. Шударга Ерөнхийлөгч, шудрага сайд, шударга хуульчид энэ төрд ажиллаж байгаа гэдгийг дахин дахин хэлэхэд урамтай байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ